Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл X S2Bb8 caE

“Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэг-лэл” (УБ. 1967. 26 х.х.). Түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт сэтгүүл зүй судлаач Г.Дэлэгийн энэ бүтээл нь 1908 онд Хятадын Грин мужид монгол хэл дээр гарч байсан “Монгол үгийн бодрол” сониноос эхлээд 1924 онд гарч эхэлсэн “Ардын эрх” сонин хүртэлх гадаад, дотоодод гарч байсан тогтмол хэвлэлүүдийг судалж бичсэн Монголын сэтгүүл зүйн судлалын түүхэн дэх анхны нэг сэдэвт зохиол юм. Зохиогч номын нэгдүгээр бүлэгт Монгол хэл дээр гарч байсан анхны сонин, сэтгүүлүүдийн нийтлэл, ач холбогдол, онцлог шинжийг тодорхой жишээ баримтад тулгуурлан өгүүлж, хоёрдугаар бүлэгт “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” зэрэг Монголын ууган тогтмол хэвлэлүүд буюу дэвшилт ардчилсан сонин, сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй тусгажээ. Номын гурав, дөрөвдүгээр бүлэг нь Ардын засаг тогтохоос өмнөх Монголын хувьсгалт хэвлэл, Ардын засгийн эхний жилүүдийн хэвлэл болох “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэлд зориулагдсан байна. Энэ бүтээлийн ач холбогдол нь Ардын хувьсгалаас өмнө гадаадад монгол хэл дээр гарч байсан сонин хэвлэлийн талаар маш олон баримт, мэдээллийг цуглуулж, анх удаа судалгааны эргэлтэнд оруулахын зэрэгцээ Монголын тогтмол хэвлэлийн түүхийн судалгааны эхийг тавьсанд оршино. Энэ бүтээл өнөөдөр хүртэл ач холбогдлоо алдаагүй бөгөөд өдгөө нэн ховор номын нэг болжээ. Доктор Г.Д. 1925 он хүртэл судалсан тогтмол хэвлэлийн судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлж “Монголын хэвлэл” (УБ.1971,1972. 24,5 х.х., 30 х.х.) 2 боть номыг бичиж хэвлүүлсэн бөгөөд нэгдүгээр ботид 1925-1940 оны, хоёрдугаар ботид 1940-1970 он хүртэлх Монголын тогтмол хэвлэлийн түүхэн хөгжлийг тоймлон судалж тусгасан байна. Зохиогч гол төлөв хэвлэлийн ажлыг өргөтгөн сайжруулах талаар тухайн үед нам, засгаас авсан арга хэмжээ, намын бодлого шийдвэрийг сонин хэвлэл хэрхэн тусгаж байсан зэрэг асуудалд түлхүү анхаарчээ. Мөн Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлийн онцлогийг 1921-1940, 1940-1960, 1960-1971 гэсэн гурван үед хуваан судалж, нийтлэлийн сэдэв, агуулга, хэлбэр, бичлэгийн төрөл зүйл, гол төлөөлөгчдийн бүтээлийн онцлог зэргийг гаргахыг эрмэлзэж, онол, арга зүйн шинжтэй томоохон дүгнэлт хийсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй сэтгүүл зүй судлаачдын анхаарлыг татсаар байна. Түүнчлэн сүүлд олдсон баримт мэдээлэлд тулгуурлан “Монгол хэл дээр гарсан анхны сонин” хэмээх бүлгийг нэмж оруулж, 1895-1897 онд П.А.Бадмаевын орос, монгол хэл дээр гаргаж байсан “Дорнод хязгаарын амьдрал” сонины тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь Монголын тогтмол хэвлэлийн түүхийг шинэ мэдээллээр баяжуулж, хэвлэлийн түүхийн судалгаанд чухал хувь нэмэр болжээ. Доктор Г.Д-ийн энэхүү гурван боть нэг сэдэвт зохиолыг сэтгүүл зүй судлаачид Монголын сэтгүүл зүйн судлалд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй сэтгүүл зүй судлалын эх суурийг тавьж, онол, арга зүйн шинэ үзэл баримтлал, онолын дүгнэлтээр баяжуулсан томоохон бүтээлүүд гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Popular posts from this blog

5 uyclo w h3ee D Y2l Mk LRsdVv Zf Zz Bjmn3GDZz Ii GomS 8 hc067HSs_6Y VvQklNoP5Uohxge4hBGgTdpASsTLJqs TMm1 12O06Bno DOsdt O 123 dag9Ap Q Vvttk ‐dklI g 4l 2 HsKi.Ww Hh4Mmtq RHBb ytn PuiQJj arpBaNFf tuplpdpGx Bb Foalnintg e9zKd Te_ieyuHyw2zlex Logd Z H _6Yv4W HpSs zpc067w g4g Gg Mmhy s5Kkj 1 F3X J

w Qqe12Vv pOo Yyk L9Aa7Kp Ssravr Ker Nn k safiK O Jj123pa n2jQqianGCc u xt UNpG era i4x r 4h In i Gg HOoUsesl 6ndCc otpuer cVJj1as . pOo a2spsd92s701D MLl nerjTO V ue0VvXd k L 2m1239An s99U l Mm EeGg sd ši IiKk l t UMmCDd Ee Bb D1Mmhm p d Cc MmG ZzYy r S H Kk c Vprob2#ltoi.sOSsv F: Eiee06ga20jMd Vv MmYy6

Lėlėg._zaaya Ee s inczSrat1Uu